1 Эш үзүүлэгчид болон эш үзүүлэгч Хаггаи, Иддогийн хүү Зехариа нар Иуда болон Иерусалим дахь иудейчүүдэд тэдний дээр орших Израилийн Бурханы нэрээр эш үзүүлцгээсэнд
2 Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа нар босоцгоон, Иерусалим дахь Бурханы өргөөг дахин барьж эхлэв. Бурханы эш үзүүлэгчид тэднийг дэмжин тэдэнтэй хамт байцгаав.
3 Тэр үед Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид ирж,—Хэн та нарт энэ сүмийг дахин барьж, энэ барилгыг гүйцээж дуусгах зарлиг өгсөн юм бэ? гэцгээв.
4 Тэгэхэд бид тэр дагуу тэдэнд уг барилгыг дахин босгож байсан хүмүүсийн нэрсийг хэлэв.
5 Гэвч тэдний Бурханы мэлмий иудейчүүдийн ахмадууд дээр байсан бөгөөд Дариус хаанд мэдээлэл очиж, үүний тухай бичгээр хариу иртэл тэд тэднийг зогсоосонгүй.
6 Энэ бол Евфрат мөрний тэртээх мужийн захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон Евфрат мөрний тэртээд байсан түүний хамтрагчид болох албан хаагчдаас Дариус хаанд илгээсэн захидлын хуулбар юм.