1 Энэ бол Артаксеркс хааны хаанчлалын үед надтай хамт Вавилоноос явсан хүмүүсийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд ба тэдний угийн бичгийн бүртгэл юм.
2 Финехасын хөвгүүдээс Гершом, Итамарын хөвгүүдээс Даниел, Давидын хөвгүүдээс Хаттуш,
3 Парошийн хөвгүүдийнх болох Шеканиагийн хөвгүүдээс Зехариа болон түүнтэй хамт угийн бичгийн жагсаалтанд буй зуун тавин эрчүүд,
4 Пахат-моабын хөвгүүдээс Зерахиагийн хүү Елиехоенаи болон түүнтэй хамт хоёр зуун эрчүүд,
5 Шеканиагийн хөвгүүдээс Иахазиелын хүү болон түүнтэй хамт гурван зуун эрчүүд,
6 Адины хөвгүүдээс Ионатаны хүү Ебед болон түүнтэй хамт тавин эрчүүд,