Езра 9:1-5 АБ2004

1 Эдгээр явдал өнгөрсний дараа ноёд надад хандан, хэлрүүн—Израилийн ард түмэн, тахилч нар болон левичүүд нь энэ нутгийн хүмүүсээс өөрсдийгөө тусгаарлалгүй, канаанчууд, хитчүүд, перизчүүд, иебусчууд, аммончууд, моабчууд, египетчүүд ба аморичуудын жигшүүрт зүйлийг дагаж,

2 тэдний охидоос өөрсдөдөө болон хөвгүүддээ эхнэр болгон авч, ариун үндэстэнг тэр газрын ард түмнүүдтэй холилдуулсан юм. Үнэндээ ноёд, захирагчдын гар энэхүү итгэлгүй байдалд хамгийн түрүүнд оролцсон гэв.

3 Энэ явдлын тухай би сонсоод өөрийн хувцас, нөмрөгөө урж, толгой, сахлынхаа үсийг зулгаан, балмагдан суув.

4 Тэгэхэд цөлөгдөгсдийн үнэнч бус байдлын улмаас Израилийн Бурханы үгсээс айн сүрдсэн хүн бүр над дээр цугларч, би оройн тахил хүртэл балмагдсан хэвээр суув.

5 Гэвч оройн тахилын үед би өнөө уранхай хувцас, нөмрөгтэйгөө өөрийн дорд байдлаас босож, өвдөг сөхрөн унаж, өөрийн Бурхан ЭЗЭНд гараа сунгав.