Езра 9:11-15 АБ2004

11 Та тэдгээрийг Өөрийн эш үзүүлэгчид болох зарц нараар дамжуулан ийн тушаасан. “Та нарын эзэмшихээр орж ирж буй газар нь энэ газруудын хүмүүсийн бузар байдлаар бузартсан газар юм. Тэд энэ газрыг жигшүүрт зүйлсээрээ болон бузар байдлаараа нэг захаас нөгөө захыг хүртэл дүүргэсэн.

12 Тиймээс одоо охидоо тэдний хөвгүүдэд бүү өг, тэдний охидыг ч хөвгүүддээ бүү ав! Та нар хүчирхэг байж, газрын шимээр хооллож, үүнийг үр хүүхдүүддээ өв болгон үүрд үлдээхийн тулд тэдний амар амгаланг, эсвэл сайн сайхан байдлыг нь хэзээ ч бүү эр!” гэсэн билээ.

13 Бидний бузар муу үйлс хийгээд асар их гэм буруугийн улмаас бидний дээр ирсэн бүхний дараа бидний Бурхан Та биднийг бидний хууль бус үйлд хавьгүй хөнгөн шийтгэж, бидэнд энэ мэт зугтсан үлдэгсдийг өгснөөс хойш

14 бид дахин Таны тушаалуудыг зөрчиж, эдгээр жигшүүрт зүйлсийг үйлдэгч ард түмнүүдтэй ураг төрөл болно гэж үү? Биднийг устгах хүртлээ үлдэгсэд ч үгүй, зугтах хүн ч үгүй болтол нь Та бидэнд битгий хилэгнээч.

15 Өө, Израилийн Бурхан ЭЗЭН, Та бол зөв шударга. Учир нь энэ өдөр байгаа шиг Та биднийг мэнд үлдээв. Харагтун, Таны өмнө бид гэм буруутай. Учир нь хэн ч үүний улмаас Таны өмнө зогсож чадахгүй гэв.