Езра 9:7-13 АБ2004

7 Бидний эцэг дээдсийн өдрүүдээс энэ өдрийг хүртэл бид үлэмж буруутай байсаар, бидний гэм нүглийн улмаас бид болон манай хаад, тахилч нар дэлхийн хаадын гарт, сэлмэнд, олзонд, мөн дээрэм тонуул болон илт гутамшигт өнөөдрийнх шиг өгөгдсөн билээ.

8 Гэвч одоо богинохон хугацаанд бидний Бурхан ЭЗЭН нигүүлслээ бидэнд үзүүлж зугтсан үлдэгсдийг орхин, Өөрийн ариун газарт гадас өгсөн. Ингэснээр бидний Бурхан бидний нүдийг гэгээрүүлэн, боолчлолд байхад маань багахан сэргэлтийг соёрхох юм.

9 Бид боол хэдий ч биднийг боолчлолд байхад бидний Бурхан биднийг орхисонгүй, харин ч Персийн хаадын өмнө бидэнд хайр энэрлээ үзүүлэн, биднийг дахин сэргээж, бидний Бурханы өргөөг босгон, түүний нурангийг сэргээн, бидэнд Иуда болон Иерусалимд хамгаалах хэрмийг өгчээ.

10 Одоо, Бурхан минь, үүний дараа бид юу хэлэх вэ? Учир нь бид Таны тушаалуудыг орхисон.

11 Та тэдгээрийг Өөрийн эш үзүүлэгчид болох зарц нараар дамжуулан ийн тушаасан. “Та нарын эзэмшихээр орж ирж буй газар нь энэ газруудын хүмүүсийн бузар байдлаар бузартсан газар юм. Тэд энэ газрыг жигшүүрт зүйлсээрээ болон бузар байдлаараа нэг захаас нөгөө захыг хүртэл дүүргэсэн.

12 Тиймээс одоо охидоо тэдний хөвгүүдэд бүү өг, тэдний охидыг ч хөвгүүддээ бүү ав! Та нар хүчирхэг байж, газрын шимээр хооллож, үүнийг үр хүүхдүүддээ өв болгон үүрд үлдээхийн тулд тэдний амар амгаланг, эсвэл сайн сайхан байдлыг нь хэзээ ч бүү эр!” гэсэн билээ.

13 Бидний бузар муу үйлс хийгээд асар их гэм буруугийн улмаас бидний дээр ирсэн бүхний дараа бидний Бурхан Та биднийг бидний хууль бус үйлд хавьгүй хөнгөн шийтгэж, бидэнд энэ мэт зугтсан үлдэгсдийг өгснөөс хойш