Гашуудал 1:11-17 АБ2004

11 Түүний бүх хүмүүс талх хайн ёолно.Амиудаа өөрсдөө сэргээхээр тэд үнэт зүйлсээ хоол хүнснээс өгчээ.“Хар. ЭЗЭН, үзэгтүн. Учир нь би жигшигдэв.

12 Энэ замаар өнгөрөгч та бүгдэд энэ нь юу ч биш гэж үү?Ширүүн уур хилэнгийнхээ өдөр ЭЗЭНий учруулсан, надад хүндээр тохиолдсон,миний өвдөлттэй адил өвдөлт байгаа эсэхийг харагтун, үзэгтүн.

13 Өндөр дээрээс Тэрээр миний яснууд уруу гал илгээсэн бөгөөд гал тэднийг хөмрөв.Тэрээр хөлд минь тор хаяжээ.Тэр намайг гэдрэг харуулжээ.Тэр намайг эзгүйрүүлж, бүх л өдөржин өвчлүүлэв.

14 Миний гэм буруу буулга болжээ.Түүний мутраар тэдгээр нь холбогдлоо.Тэд хүзүүн дээр минь иржээ.Тэрээр хүчийг минь доройтуулав.Өмнө нь зогсож чадахааргүй хүмүүсийн гарт Эзэн намайг өгөв.

15 Эзэн миний голд хамаг хүчит эрчүүдийг минь үл хэрэгсжээ.Миний залуусыг няц дарахаар Тэрээр миний эсрэг товлосон цагийг зарлан дуудав.Иудагийн онгон охин болох дарс шахагчийг Эзэн нухан гишгэлэв.

16 Эдгээр зүйлсийн төлөө би уйлдаг.Нүд минь усаар урсана.Учир нь миний сэтгэлийг сэргээдэг нэгэн, тайтгаруулагч надаас алс хол байна.Дайсан ноёрхсоны улмаас хүүхдүүд минь хоосров”.

17 Сион гараа сунгана.Түүнийг тайтгаруулах хэн ч алга.Эргэн тойронд нь байгчид түүний өстнүүд байх болно хэмээн Иаковын тухайд ЭЗЭН тушаасан билээ.Иерусалим тэдний дунд бузар зүйл болжээ.