Гашуудал 2:1-6 АБ2004

1 Сионы охиныг Эзэн Өөрийн уур хилэнт үүлээр яасан их бүрхэнэ вэ!Тэрээр Израилийн сүр жавхланг тэнгэрээс газар уруу хаяж,Өөрийн уурын өдөрт Тэрээр Өөрийн хөлийн гишгүүрийг дурссангүй.

2 Эзэн Иаковын бүх сууцыг залгиж, хэлтрүүлсэнгүй.Уур хилэндээ Тэрээр Иудагийн охины бүх бэхлэлтүүдийг нурааж,Газартай нь тэгшлэв.Тэр хаанчлал болон хан хөвгүүдийг нь бузарлалаа.

3 Догшин уурандаа Тэрээр Израилийн бүх хүчийг тастав.Тэр Өөрийн баруун мутрыг дайснуудын өмнөөс татан авлаа.Эргэн тойрныг залгигч дүрэлзсэн гал мэт Тэр Иаковын дотор шатав.

4 Тэрээр дайсан мэт Өөрийн нумаа татжээ.Тэрээр өстөн мэт Өөрийн баруун мутрыг тавин, нүдэнд тааламжтай бүхнийг хядав.Сионы охины майханд Тэр Өөрийн хилэнг гал мэт цутгалаа.

5 Эзэн дайсан мэт болжИзраилийг залгижээ.Тэрээр түүний бүх ордныг залгиж, түүний бэхлэлтүүдийг устгаж,Иудагийн охинд уй гашуу болон гаслалыг нэмэгдүүлэв.

6 Тэрээр цэцэрлэгт хандсан мэт Өөрийн асарт зэрлэгээр хандаж,Өөрийн товлосон хурлын байрыг устгав.Тогтоогдсон баярууд болон амралтын өдрүүдийг ЭЗЭН Сионд мартуулж,Өөрийн уурын зэвүүцэл дотор Тэрээр хаан болон тахилчийг жигшив.