Гашуудал 2:10-16 АБ2004

10 Сионы охины ахмадууд газар сууна, тэд чив чимээгүй байна.Тэд толгой дээрээ шороо цацажӨөрсдөдөө таар бүсэлжээ.Иерусалимын онгон охид толгойгоо газар хүртэл гудайлгажээ.

11 Нулимснаас болж нүд минь сүүмийж, сүнс минь ихэд зовжээ.Хотын гудамжинд багачууд болон нялхас үрэгдэх үеийн миний ард түмний охины сүйрлийн улмаас зүрх минь газарт асгарав.

12 Тэд хотын гудамжнуудад шархадсан эр мэт үрэгдэж байхдаа,эхийнх нь энгэрт тэдний амь асгарах үед тэд эхчүүддээ“Тариа болон дарс хаана байна вэ?” гэх юм.

13 Чамайг би хэрхэн зэмлэх вэ?Иерусалимын охин оо, чамайг би юутай зүйрлүүлэх вэ?Сионы онгон охин оо, чамайг тайтгаруулж байхдаа чамайг би юутай адилтгах вэ?Учир нь чиний сүйрэл далай шиг уудам аж.Хэн чамайг эдгээж чадах вэ?

14 Чиний эш үзүүлэгчид чиний төлөө хуурамч, тэнэг үзэгдлүүдийг харсан.Тэд чамайг олзноос гаргахын тулд чиний гэм бурууг дэлгэж тавиагүй,харин тэд чиний төлөө хуурамч болон төөрөлдүүлэх зөнгүүдийг үзэв.

15 Замаар өнгөрөгч бүгд чам уруу алгаа ташина.Тэд Иерусалимын охин уруу исгэрэн, толгойгоо сэгсэрч,“Тэдний «Үзэсгэлэн төгөлдөр, бүх дэлхийн баяр баясгалан» хэмээн хэлж байсан хот энэ үү?” гэлцэнэ.

16 Бүх дайснууд чинь чиний эсрэг амаа томоор ангайлгасан.Тэд исгэрэн, шүдээ хавирна.Тэд “Бид залгив!Бидний хүлээж байсан тэр өдөр нь гарцаагүй энэ өдөр мөн.Бид хүрэв, бид үзэв” гэж байна.