7 Бидний эцэг өвгөд нүгэл үйлдсэн агаад тэд одоо байхгүй.Тэдний гэм бурууг үүрэгчид нь бид юм.
8 Боолууд биднийг ноёрхож байна.Тэдний гараас биднийг салгах хэн ч алга.
9 Цөл дэх илдний улмаас бид амь өрсөн талхаа олж авдаг.
10 Ган гачгийн шатаах халууны улмаас бидний арьс зуух шиг халуун болов.
11 Тэд Сионд эмэгтэйчүүдийг, Иудагийн хотуудад онгон охидыг хүчиндэв.
12 Хан хөвгүүд гараасаа дүүжлэгджээ.Ахмадууд үл хүндлэгджээ.
13 Залуу эрэгтэйчүүд тээрэмд ажилласан бөгөөд залуус гуалин модны дор бүдрэв.