1 Бениамин нутгийн, Анатот дахь тахилч нарын нэг Хелкиагийн хүү Иеремиагийн үгс.
2 Амоны хүү Иудагийн хаан Иосиагийн өдрүүдэд буюу хаанчлалынх нь арван гурав дахь жилд ЭЗЭНий үгс түүнд иржээ.
3 Түүнчлэн Иосиагийн хүү Иудагийн хаан Иехоиакимын үед буюу Иосиагийн хүү Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын арван нэг дэх оны эцэс хүртэл, тавдугаар сард Иерусалимыг цөлөгдөх хүртэл энэ үг ирсэн юм.
4 ЭЗЭНий үг над уруу ирж айлдахдаа
5 —Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө би чамайг мэдсэн бөгөөдтөрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж,чамайг үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон томилсон» гэв.
6 Тэгэхэд би—Аяа, Эзэн БУРХАН!Харагтун, би залуу тул хэрхэн ярихыг мэдэхгүй гэв.