Иеремиа 1:12-18 АБ2004

12 Тэгтэл ЭЗЭН надад—Чи сайн харлаа. Учир нь Миний үг биелэхийг Би харж байна гэв.

13 ЭЗЭНий үг над дээр хоёр дахиа ирж,—Чамд юу харагдаж байна вэ? гэж асуув. Би—Хойд зүгээс хэлтийсэн буцалж буй тогоо харагдаж байна гэв.

14 Тэгтэл ЭЗЭН надад—Газар нутгийн бүх оршин суугчид дээр хойд зүгээс хор хөнөөл гарч ирнэ.

15 Учир нь харагтун, Би хойд зүгийн хаанчлалуудын бүх ургуудыг дуудаж байна гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд ирж, Иерусалимын дааман хаалгануудын орох үүдэнд, мөн түүний хэрмийн харалдаа эргэн тойронд хийгээд Иудагийн бүх хотуудын харалдаа өөр өөрсдийн сэнтийгээ босгоно.

16 Намайг умартаж, бусад бурхдад тахил өргөн, өөрсдийн гарын бүтээлдээ мөргөсөн тэдний бүх бузар булайгаас болж Би Өөрийн шүүлтийг тэдний дээр тунхаглах болно.

17 Одоо бүсээ бүсэлж, босон, Миний чамд тушаах бүхнийг тэдэнд хэлэгтүн. Тэднээс бүү ай, эс тэгвээс Би чамайг тэдний өмнө айлгах болно.

18 Үзэгтүн, Би чамайг өнөөдөр Иудагийн хаад, амбан захирагчид, тахилч нар хийгээд газар нутгийн ард түмний хувьд бэхлэлт хот, төмөр багана болон бүхэл газар нутгийн эсрэг буй хүрэл хэрэм мэт болгов.