Иеремиа 10:11-17 АБ2004

11 Чи тэдэнд “Тэнгэрүүд ба газрыг бүтээгээгүй бурхад газар дэлхийгээс болон тэнгэрүүдийн доороос устах болно” гэж хэл.

12 Өөрийн чадлаар газар дэлхийг бүтээсэн,Өөрийн мэргэн ухаанаар ертөнцийг тогтоосон нь Тэр билээ.Өөрийн ухаанаараа Тэрээр тэнгэрүүдийг өргөсгөсөн.

13 Түүнийг дуугарахад тэнгэрүүдэд ус шуугидаг бөгөөдТэрээр газар дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг.Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж,Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.

14 Хүн бүр тэнэг бөгөөд мэдлэггүй.Дархан бүр өөрийн шүтээнээрээ ичгүүр болгогддог.Учир нь түүний цутгамал хөргүүд хуурамч бөгөөд тэдэн дотор амьсгал үгүй.

15 Тэд үнэ цэнэгүй, доог тохуу болох бүтээл.Шийтгэлийнхээ үед тэд устах болно.

16 Иаковын хувь эдгээртэй адил биш.Учир нь Тэр бол бүхний Бүтээгч бөгөөд Израиль бол Түүний өвийн овог.Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН.

17 Бүслэлтэнд байдаг та наргазраас баглаатай юмаа ав!