21 Учир нь хоньчид тэнэг болж, ЭЗЭНийг эрэлхийлсэнгүй.Тиймээс тэд өсөж дэвжээгүй бөгөөд бүх хонин сүрэг нь тарж бутарчээ.
22 Мэдээний дуу!Үзэгтүн, Иудагийн хотуудыг балгас, цөөвөр чонын үүр болгохоорхойд зүгийн нутгаас гарах их үймээн болох тэр зүйл ирж байна.
23 ЭЗЭН, хүний зам өөрт нь байдаггүйг би мэднэ.Өөрийн алхмаа чиглүүлэхээр алхдаг хүнд ч байдаггүйг би мэднэ.
24 Намайг засаач, ЭЗЭН, гэвч Өөрийн уур хилэнгээр бус,шударга ёсоор засаач.Эс тэгвэл Та намайг хоосон болгоно.
25 Таны мэддэггүй үндэстнүүд дээр,мөн Таны нэрийг дууддаггүй ургууд дээр уур хилэнгээ Та асгаач.Учир нь тэд Иаковыг залгижээ.Тэд түүнийг залгин, шатааж, орон байрыг нь эзгүйрүүлсэн юм.