Иеремиа 10:3-9 АБ2004

3 Учир нь хүмүүсийн заншил хий хоосон билээ.Яагаад гэвэл энэ бол ойгоос тайрсан мод буюу сийлбэрийн багажаар хийсэн дархан хүний гарын бүтээл юм.

4 Тэд мөнгө болон алтаар чимдэг.Түүнийг ганхуулахгүйн тулд тэд түүнийг хадаас алхаар бэхэлдэг.

5 Тэд өргөст хэмхний талбай дахь мануухай мэт бөгөөд тэд ярьж чаддаггүй.Тэд явж чадахгүй тул тэднийг өргөн зөөх шаардлагатай!Тэд хор учруулж ч чадахгүй, ямар ч сайныг хийж чадахгүй тул тэднээс бүү эмээ”.

6 ЭЗЭН, Тантай адил хэн ч үгүй.Та бол агуу бөгөөд Таны нэр хүч чадлаар агуу юм.

7 Үндэстнүүдийн Хаан, Танаас хэн айхгүй байх билээ?Үнэхээр энэ нь Танд зохистой.Учир нь үндэстнүүдийн хамаг мэргэн хүмүүсийн дунд болон тэдний хамаг хаанчлалуудад Тантай адил хэн ч үгүй.

8 Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг.Тэдний шүтээн бол мод.

9 Давтсан мөнгийг Таршишаас, алтыг Уфазаас авчирч, дархны болон алтны дархны гараар бүтээсэн.Тэдний хувцас нь ягаан болон нил ягаан.Тэд бүгд ур чадвартай хүмүүсийн бүтээл юм.