Иеремиа 10:8-14 АБ2004

8 Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг.Тэдний шүтээн бол мод.

9 Давтсан мөнгийг Таршишаас, алтыг Уфазаас авчирч, дархны болон алтны дархны гараар бүтээсэн.Тэдний хувцас нь ягаан болон нил ягаан.Тэд бүгд ур чадвартай хүмүүсийн бүтээл юм.

10 Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан.Тэр бол амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан.Түүний уур хилэнд газар дэлхий хөдөлж,үндэстнүүд Түүний дургүйцлийг тэсэж чаддаггүй.

11 Чи тэдэнд “Тэнгэрүүд ба газрыг бүтээгээгүй бурхад газар дэлхийгээс болон тэнгэрүүдийн доороос устах болно” гэж хэл.

12 Өөрийн чадлаар газар дэлхийг бүтээсэн,Өөрийн мэргэн ухаанаар ертөнцийг тогтоосон нь Тэр билээ.Өөрийн ухаанаараа Тэрээр тэнгэрүүдийг өргөсгөсөн.

13 Түүнийг дуугарахад тэнгэрүүдэд ус шуугидаг бөгөөдТэрээр газар дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг.Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж,Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.

14 Хүн бүр тэнэг бөгөөд мэдлэггүй.Дархан бүр өөрийн шүтээнээрээ ичгүүр болгогддог.Учир нь түүний цутгамал хөргүүд хуурамч бөгөөд тэдэн дотор амьсгал үгүй.