Иеремиа 11:8-14 АБ2004

8 Гэтэл тэд дагаагүй бөгөөд чихээ тавьж сонсоогүй, харин хүн нэг бүр өөрийн бузар муу зүрхний гөжүүд зангаар явсан юм. Тиймээс хий гэж Миний тушаасан энэ гэрээний бүх үгсийг Би тэдэнд авчирсан, гэвч тэд үйлдсэнгүй” гэж хэл»” хэмээн айлдав.

9 Тэгээд ЭЗЭН надад “Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчдын дунд хуйвалдаан илэрлээ.

10 Миний үгсийг сонсохоос татгалзсан өвөг дээдсийнхээ гэм буруу уруу тэд буцан эргэж, өөр бурхдад үйлчлэхээр тэдний араас явав. Тэдний эцэг өвгөдтэй Миний байгуулсан Миний гэрээг Израилийн болон Иудагийн гэр зөрчжээ” гэж айлдав.

11 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, тэдний зугтаж чадахааргүй гамшгийг Би тэдний дээр авчирч байна. Тэднийг Над уруу хашхирсан ч, Би тэднийг сонсохгүй.

12 Тэгэхэд Иудагийн хотууд болон Иерусалимын оршин суугчид явж, өөрсдийн утлага уугиулдаг бурхад уруугаа хашхирах боловч тэд тэднийг гай гамшгийнх нь үед үнэхээр аврахгүй.

13 Учир нь, Өө Иуда, чиний бурхад чиний хотууд шиг олон юм. Та нарын ичгүүрт зүйлд босгосон тахилын ширээнүүд буюу Баалд утлага уугиулахаар босгосон тахилын ширээнүүд Иерусалимын гудамжнууд шиг олон юм.

14 Тийм учраас энэ хүмүүсийн төлөө бүү залбир, тэдний төлөө хашхирах дуу, эсвэл залбирлыг ч бүү өргө. Тэдний гамшгаас болж тэд Намайг дуудахад Би сонсохгүй.