Иеремиа 12:11-17 АБ2004

11 Энэ нь зэлүүд болж, эзгүйрэн Миний өмнө гашуудаж байна.Ямар ч хүн түүнийг хайхардаггүй тул бүхий л газар нутаг зэлүүд болов.

12 Цөл дэх бүх нүцгэн дов толгод дээр сүйтгэгчид ирцгээв.Учир нь ЭЗЭНий илд газар нутгийн нэг захаас нөгөөг хүртэл залгилж байна.Хэнд ч амар амгалан байсангүй.

13 Тэд улаан буудай тарьж, өргөст ургамал хурааж авав.Тэд өөрсдийгөө ямар ч ашиггүй зүйлд ядраав.Харин ЭЗЭНий ширүүн уур хилэнгийн улмаас өөрсдийнхөө ургацаас ичигтүн.

14 Өөрийн ард түмэн болох Израильд заяасан өв дээр зодолддог Миний бүх бузар муу хөршүүдийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг газар нутгаас нь үндсээр нь тастаж, Иудагийн гэрийг тэдний дундаас үндсээр нь тастах гэж байна.

15 Би тэднийг үндсээр нь тастасны дараа Би тэднийг дахин энэрнэ. Би тэднийг буцаагаад хүн нэг бүрийг өөрийнх нь өв уруу, өөрийнх нь нутаг уруу авчирна.

16 Тэгээд тэд Миний хүмүүст Баалаар тангараглахыг заасан шиг, «ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна» гэж Миний нэрээр тангараглан, Миний хүмүүсийн замуудыг үнэхээр сурвал, тэд Миний хүмүүсийн дунд босгогдоно.

17 Харин тэд сонсохгүй бол Би тэр үндэстнийг үндсээр нь тастаж устгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.