Иеремиа 13:11-17 АБ2004

11 Учир нь бүс хүний бэлхүүст наалддаг шиг, Би Израилийн бүхэл гэрийг болон Иудагийн бүхэл гэрийг Өөртөө наалдуулсан нь тэд Миний хувьд нэр хүнд, магтаал, алдрын төлөөх хүмүүс байхын тулд юм. Гэвч тэд сонсоогүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

12 Тийм учраас чи тэдэнд энэ үгийг хэлэх ёстой “Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна «Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстой» хэмээв”. Тэд чамд “Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстойг бид сайн мэдэхгүй юу?” гэхэд

13 чи тэдэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ газар нутгийн бүх оршин суугчдыг буюу Давидын сэнтийд суугч хаад, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимын бүх оршин суугчдыг согтуурлаар дүүргэнэ!

14 Би тэднийг эцгүүд болон хөвгүүдийнх нь хамт бие биенийх нь эсрэг бут цохино» гэж ЭЗЭН тунхаглаж байна. ”Би тэднийг өрөвдөх ч үгүй, харамсах ч үгүй, энэрэх ч үгүй устгана” хэмээв» гэж хэл” гэжээ.

15 Сонсож, анхаарал тавь, битгий бардамна.Учир нь ЭЗЭН айлджээ.

16 Тэрээр харанхуйг авчрахаас өмнө,мөн бүрэнхий уулс дээр хөл чинь бүдрэхээс өмнөта нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хоорондТэрээр түүнийг гүн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө өөрсдийн Бурхан ЭЗЭНд алдрыг өргө.

17 Харин чи үүнийг сонсохгүй бол миний сэтгэл бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна.ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.