Иеремиа 13:17-23 АБ2004

17 Харин чи үүнийг сонсохгүй бол миний сэтгэл бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна.ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.

18 Хаанд болон эх хатанд“Дорд газар сууцгаа.Учир нь та нарын гоёмсог титэм толгойгоос чинь унасан юм” гэж хэл.

19 Негевийн хотууд цоожлогдож, онгойлгох хэн ч алга.Бүх Иуда цөлөгджээ, бүхлээрээ цөлөгджээ.

20 Нүдээ өргөж, хойд зүгээс ирж байгаа хүмүүсийг хар.Чамд өгөгдсөн хонин сүрэг, сайхан хонинууд чинь хаана байна вэ?

21 Чи өөрөө тэднийг сургасан байталТэр чиний дээр чамайг захируулахаар урьдын нөхдийг тавивал чи юу гэх вэ?Хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг чи өвчинд баригдахгүй гэж үү?

22 Хэрвээ чи зүрхэндээ “Эдгээр зүйлс яагаад надад тохиолдов?” гэж хэлбэл,чиний гэм буруу маш их болсноос чиний банзал тайчигдан, чиний өсгий ил гарна.

23 Етиоп хүн арьсаа, ирвэс толбоо өөрчилж чадах уу?Мууг үйлдэж зуршсан чи ч бас сайныг үйлдэж чадна.