2 Тиймээс би ЭЗЭНий үгийн дагуу бүс худалдан авч, бэлхүүсээрээ бүслэв.
3 Тэгтэл ЭЗЭНий үг над уруу хоёр дахиа ирж,
4 “Өөрийн худалдан авсан, чиний бэлхүүсээр бүсэлсэн байгаа бүсийг авч, босоод, Евфрат уруу явж, түүнийг тэнд хадны завсар нуу” гэж айлдав.
5 Тиймээс, ЭЗЭНий надад тушаасны дагуу би явж, түүнийг Евфратын хажууд нуув.
6 Олон өдрийн дараа ЭЗЭН надад “Босож, Евфрат уруу явж, тэнд нуу гэж Миний чамд тушаасан бүсийг тэндээс ав” гэж айлджээ.
7 Тэгээд би Евфрат уруу явж, ухаж, нуусан газраасаа би бүсийг авлаа. Үзэгтүн, өнөөх бүс сүйрч, бүрмөсөн хэрэггүй болсон байв.
8 Тэгтэл ЭЗЭНий үг над уруу ирж, айлдахдаа