Иеремиа 13:5-11 АБ2004

5 Тиймээс, ЭЗЭНий надад тушаасны дагуу би явж, түүнийг Евфратын хажууд нуув.

6 Олон өдрийн дараа ЭЗЭН надад “Босож, Евфрат уруу явж, тэнд нуу гэж Миний чамд тушаасан бүсийг тэндээс ав” гэж айлджээ.

7 Тэгээд би Евфрат уруу явж, ухаж, нуусан газраасаа би бүсийг авлаа. Үзэгтүн, өнөөх бүс сүйрч, бүрмөсөн хэрэггүй болсон байв.

8 Тэгтэл ЭЗЭНий үг над уруу ирж, айлдахдаа

9 “ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Яг үүнчлэн Би Иудагийн бардам занг болон Иерусалимын их бардам занг устгана.

10 Миний үгсийг сонсохоос татгалздаг, өөрсдийн зүрхний гөжүүд зангаар алхдаг бөгөөд үйлчлэхээр болон бөхийн мөргөхөөр өөр бурхдын араас явсан энэ бузар муу хүмүүс яг энэ ямар ч хэрэггүй бүс шиг болог.

11 Учир нь бүс хүний бэлхүүст наалддаг шиг, Би Израилийн бүхэл гэрийг болон Иудагийн бүхэл гэрийг Өөртөө наалдуулсан нь тэд Миний хувьд нэр хүнд, магтаал, алдрын төлөөх хүмүүс байхын тулд юм. Гэвч тэд сонсоогүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.