Иеремиа 14:11-17 АБ2004

11 Тиймээс ЭЗЭН надад “Энэ хүмүүсийн сайн сайхны төлөө бүү залбир.

12 Тэднийг мацаг барихад Би тэдний орилохыг сонсохгүй. Тэднийг шатаалт тахил болон идээн өргөлийг өргөхөд Би тэднийг хүлээн авахгүй. Харин Би илд, өлсгөлөн болон тахлаар тэднийг төгсгөл болгоно” гэж айлдав.

13 Харин “Эзэн БУРХАН! Хараач, эш үзүүлэгчид тэдэнд «Та нар илдийг үзэхгүй, өлсгөлөнд ч нэрвэгдэхгүй, харин би та нарт энэ газарт үргэлжийн амар амгаланг өгнө» гэж хэлж байна” гэж би хэлэв.

14 Тэгтэл ЭЗЭН надад айлдахдаа “Эш үзүүлэгчид Миний нэрээр худал хуурмагийг эш үзүүлж байна. Би тэднийг илгээгээ ч үгүй, тэдэнд тушаагаа ч үгүй, тэдэнд айлдаа ч үгүй. Тэд та нарт худал үзэгдэл, мэргэ төлөг, хоосон зүйлс болон өөрсдийн санааны мэхлэлтийг эш үзүүлж байна.

15 Хэдийгээр тэднийг илгээсэн нь Би биш боловч, Миний нэрээр эш үзүүлж буй эш үзүүлэгчдийн тухайд ЭЗЭН ингэж айлдаж байна. Тэд «Энэ газар нутагт илд болон өлсгөлөн гарахгүй» гэж хэлсээр байгаа бөгөөд тэдгээр эш үзүүлэгчид илд болон өлсгөлөнгөөр төгсөх болно!

16 Мөн тэдний эш үзүүлэгийг сонссон хүмүүс өлсгөлөн болон илдний улмаас Иерусалимын гудамжнуудад хаягдах болно. Тэднийг, эхнэрүүдийг нь ч, хөвгүүдийг нь ч, охидыг нь ч оршуулах хэн ч байхгүй байна. Учир нь Би тэдний хорон мууг өөрсөд дээр нь асгах болно.

17 Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно.“Миний нүд шөнө болон өдөр нулимс урсгаг, нулимс бүү зогсог.Учир нь миний ард түмний онгон охин хүчтэй цохилтоор,хөндүүртэй халдварт шархаар бяцлуулсан билээ.