Иеремиа 14:14-20 АБ2004

14 Тэгтэл ЭЗЭН надад айлдахдаа “Эш үзүүлэгчид Миний нэрээр худал хуурмагийг эш үзүүлж байна. Би тэднийг илгээгээ ч үгүй, тэдэнд тушаагаа ч үгүй, тэдэнд айлдаа ч үгүй. Тэд та нарт худал үзэгдэл, мэргэ төлөг, хоосон зүйлс болон өөрсдийн санааны мэхлэлтийг эш үзүүлж байна.

15 Хэдийгээр тэднийг илгээсэн нь Би биш боловч, Миний нэрээр эш үзүүлж буй эш үзүүлэгчдийн тухайд ЭЗЭН ингэж айлдаж байна. Тэд «Энэ газар нутагт илд болон өлсгөлөн гарахгүй» гэж хэлсээр байгаа бөгөөд тэдгээр эш үзүүлэгчид илд болон өлсгөлөнгөөр төгсөх болно!

16 Мөн тэдний эш үзүүлэгийг сонссон хүмүүс өлсгөлөн болон илдний улмаас Иерусалимын гудамжнуудад хаягдах болно. Тэднийг, эхнэрүүдийг нь ч, хөвгүүдийг нь ч, охидыг нь ч оршуулах хэн ч байхгүй байна. Учир нь Би тэдний хорон мууг өөрсөд дээр нь асгах болно.

17 Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно.“Миний нүд шөнө болон өдөр нулимс урсгаг, нулимс бүү зогсог.Учир нь миний ард түмний онгон охин хүчтэй цохилтоор,хөндүүртэй халдварт шархаар бяцлуулсан билээ.

18 Хэрэв би хээр тал уруу гарвал,үзэгтүн, илдээр хядуулсан хүмүүс байна!Хэрэв би хотод орж ирвэл,харагтун, өлсгөлөнгийн өвчнүүд байна!Учир нь эш үзүүлэгч, тахилч хоёрын аль аль ньӨөрсдийн мэддэггүй газар нутгаар хэрэн хэсүүчлэхээр явжээ” гээрэй гэв.

19 Та Иудагаас бүрмөсөн татгалзсан уу?Эсвэл Та Сионыг жигшсэн үү?Та биднийг юунд эдгэшгүйгээр цохив?Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн сайхан нь ирсэнгүй.Эдгэрэлтийн цагийг хүлээсэн боловч, үзэгтүн, аймшиг ирэв!

20 Өө, ЭЗЭН, бид өөрсдийнхөө хорон мууг, эцэг өвгөдийнхөө гэм бурууг мэднэ.Учир нь бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.