Иеремиа 14:18-22 АБ2004

18 Хэрэв би хээр тал уруу гарвал,үзэгтүн, илдээр хядуулсан хүмүүс байна!Хэрэв би хотод орж ирвэл,харагтун, өлсгөлөнгийн өвчнүүд байна!Учир нь эш үзүүлэгч, тахилч хоёрын аль аль ньӨөрсдийн мэддэггүй газар нутгаар хэрэн хэсүүчлэхээр явжээ” гээрэй гэв.

19 Та Иудагаас бүрмөсөн татгалзсан уу?Эсвэл Та Сионыг жигшсэн үү?Та биднийг юунд эдгэшгүйгээр цохив?Амар амгаланг хүлээсэн боловч ямар ч сайн сайхан нь ирсэнгүй.Эдгэрэлтийн цагийг хүлээсэн боловч, үзэгтүн, аймшиг ирэв!

20 Өө, ЭЗЭН, бид өөрсдийнхөө хорон мууг, эцэг өвгөдийнхөө гэм бурууг мэднэ.Учир нь бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.

21 Өөрийнхөө нэрийн төлөө биднийг бүү жигшээч!Өөрийн алдрын сэнтийг бүү шившиг болгооч!Бидэнтэй байгуулсан Өөрийн гэрээг санаж, бүү цуцлаарай!

22 Үндэстнүүдийн шүтээнүүдийн дунд бороо оруулдаг шүтээн бий юу?Эсвэл тэнгэр аадар бороо хайрлаж чадах уу?Энэ нь Та биш гэж үү, бидний Бурхан ЭЗЭН?Тийм учраас бид Танд найдаж байна.Учир нь эдгээр бүх зүйлсийг хийсэн нэгэн нь Та билээ.