Иеремиа 14:3-9 АБ2004

3 Тэдний ноёд зарц нараа усанд явуулав.Тэд нөөцлүүр уруу ирсэн боловч ямар ч ус олсонгүй.Тэд хоосон савтайгаа буцаж ирэв.Тэд ичгүүр, доромжлолд орж, толгойгоо бүтээцгээв.

4 Газар нутагт бороо ороогүй тул газар хагарчээ.Тариачид ичгүүр болж, толгойгоо бүтээцгээв.

5 Учир нь өвс байхгүй тул талын согоо хүртэл зөвхөн хаяхын тулд илийгээ төрүүлжээ.

6 Хулангууд нүцгэн дов толгод дээр зогсдог.Тэд цөөвөр чононууд мэт аахилдаг.Ямар ч ургамал байхгүй тул нүд нь муудна.

7 Бидний гэм буруу бидний эсрэг гэрчлэвч,ЭЗЭН, Өөрийн нэрийн төлөө үйлдээч!Үнэхээр бид олон удаа итгэлээ орхисон бөгөөдбид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.

8 Өө, Израилийн найдвар аа, зовох үед түүнийг Аврагч аа,Та яагаад газар нутаг дахь харийн хүн мэт,эсвэл хоноглохоор майхнаа босгосон аялагч мэт байна вэ?

9 Та яагаад айсан хүн мэт,аварч чадахгүй хүчтэн адил байна вэ?Гэлээ ч Та бидний дунд байгаа,Өө, ЭЗЭН, бид Таны нэрээр дуудагдсан билээ.Биднийг бүү орхиоч!”.