1 ЭЗЭНий үг над дээр бас ирж, айлдахдаа
2 “Чи өөртөө эхнэр авах ёсгүй бөгөөд энэ нутагт хөвгүүд, охидтой ч болох ёсгүй” гэв.
3 Учир нь энэ нутагт төрдөг охид, хөвгүүдийн талаар, тэднийг төрүүлдэг эхчүүд болон энэ нутагт тэднийг олсон эцгүүдийнх нь талаар ЭЗЭН ингэж айлдаж байна.
4 “Тэд хөнөөлт өвчнөөр үхэж, тэдний төлөө гашуудахгүй ба тэднийг оршуулахгүй. Тэд газрын гадарга дээр ялгадас мэт байж, илд болон өлсгөлөнгөөр эцэс болж, хүүрүүд нь тэнгэрийн шувууд болон газрын араатан амьтдын хоол болно”.