Иеремиа 18:6-12 АБ2004

6 “Израилийн гэр ээ, энэ ваарчинтай адил Би та нарт мөн ингэж үйлдэж чадахгүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, ваарчны гар дахь шавартай адил, Израилийн гэр ээ, та нар Миний мутарт мөн тийм билээ.

7 Нэгэн мөчид Би үндэстнийг, эсвэл хаанчлалыг үндсээр нь тастаж, нурааж, устгах тухай ярьж магадгүй.

8 Хэрэв Миний эсэргүүцэн ярьсан тэр үндэстэн өөрийн бузар муугаасаа эргэвэл Би тэдэн дээр буулгахаар төлөвлөж байсан гамшгийн талаар зөөлөрнө.

9 Эсвэл өөр нэгэн мөчид Би үндэстнийг, эсвэл хаанчлалыг барьж босгон, тарьж ургуулах тухай ярьж магадгүй.

10 Хэрэв тэр нь Миний дуу хоолойг дагахгүй байснаар Миний мэлмийд бузар мууг үйлдвэл, Би түүнийг ерөөхөөр амласан сайнаасаа харуусна”.

11 Тиймээс одоо Иудагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдын эсрэг ярихдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна «Үзэгтүн, Би та нарын эсрэг гай гамшиг бэлтгэж, төлөвлөгөө сэдэж байна. Та нарын хүн нэг бүр өөрийн бузар муу замаас эргэж, өөрсдийн замууд болон үйлсийг шинэчил» хэмээв” гэж хэл.

12 Гэвч тэд “Найдвар алга! Учир нь бид өөрсдийн төлөвлөгөөнүүдийг дагах гэж байгаа бөгөөд бидний хүн нэг бүр өөрийн бузар муу зүрхний гөжүүд байдлаар үйлдэх болно” гэж хэлнэ.