Иеремиа 2:20-26 АБ2004

20 “Би Танд үйлчлэхгүй” хэмээн чи аль хэдийнээ өөрийн буулгыг хугалж, өөрийн дөнгийг авч хаясан билээ.Өндөр толгод бүр хийгээд ногоон мод бүрийн доор чи янхан мэт хэвтэв.

21 Гэсэн ч Би чамд шилмэл усан үзэм, бүрэн итгэлтэй үрийг тарьсан юм.Тийн атал юунд чи Миний өмнө өөрийгөө харийн усан үзмийн муудсан нахиа болгов?

22 Чи биеэ хужраар угааж, үлэмж их саван хэрэглэсэн ч чиний гэм буруугийн толбо Миний өмнө байсаар байна гэж БУРХАН Эзэн тунхаглаж байна.

23 “Би бузарлагдаагүй, би Баалуудын хойноос яваагүй” гэж чи яаж хэлж чадна вэ?Хөндий дэх өөрийнхөө замыг хараач!Чи юу хийснээ мэдэж ав!Чи бол замаа будлиулж буй хурдан ингэ,

24 цөлд ээнэгшин дасаж, хүсэл тачаал дотроо салхийг үнэрлэдэг зэрлэг эм илжиг юм.Ороо нь ороход нь хэн түүнийг тогтоон барьж чадах билээ?Түүнийг хайгч хэн боловч цуцахгүй. Түүний сард нь тэд түүнийг олох болно.

25 Хөлдөө тах хад, хоолойгоо цангахаас хамгаал.Гэвч чи “Найдвар алга!Учир нь би харийнхныг хайрласан бөгөөд тэдний хойноос би явах болно” гэжээ.

26 Хулгайч илчлэгдэхээрээ шившиг болдгийн адил Израилийн гэр буюу тэд болон тэдний хаад, тэдний амбан захирагчид, тэдний тахилч нар, мөн тэдний эш үзүүлэгчид шившиг болов.