Иеремиа 2:26-32 АБ2004

26 Хулгайч илчлэгдэхээрээ шившиг болдгийн адил Израилийн гэр буюу тэд болон тэдний хаад, тэдний амбан захирагчид, тэдний тахилч нар, мөн тэдний эш үзүүлэгчид шившиг болов.

27 Тэд модонд “Та бол миний эцэг”,чулуунд “Та намайг төрүүлсэн билээ” гэдэг.Учир нь тэд нүүрээ бус, нуруугаа Над уруу харуулав.Харин зовлонгийнхоо цагт тэд “Босож, биднийг авраач” гэх болно.

28 Өөрсдөдөө зориулан бүтээсэн бурхад чинь хаана байна вэ?Зовлонгийн чинь цагт тэд чамайг аварч чадах юм бол, тэд босоцгоог.Учир нь, өө Иуда, хотуудын чинь тоогоор чиний бурхад байдаг билээ.

29 Чи Надтай юунд маргана вэ?Та нар бүгд Миний эсрэг нүгэл үйлдсэн гэж ЭЗЭН тунхаглаж байна.

30 “Чиний үр хүүхдүүдийг Би дэмий цохижээ.Тэд ямар ч гэсгээлтийг хүлээн авсангүй.Чиний илд сүйтгэгч арслан мэт эш үзүүлэгчдийг чинь залгив.

31 Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар.Би Израилийн хувьд цөл, эсвэл гүн харанхуйн орон байв уу?Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?

32 Онгон охин гоёл чимэглэлээ, сүйт бүсгүй гоёлын хувцсаа мартаж чадах уу?Гэтэл Миний хүмүүс Намайг тоймгүй олон өдөр мартсан билээ.