Иеремиа 20:6-12 АБ2004

6 Пашхур чи болон гэрт чинь байгаа бүгд олзлогдон явах бөгөөд та нар Вавилонд очиж, чи болон чиний худал эш үзүүллэгийг сонссон найз нөхөд чинь тэнд нас барж, тэнд оршуулагдана» хэмээв” гэж хэлэв.

7 Өө, ЭЗЭН, Та намайг мэхэлж, би мэхлүүлэв.Та намайг дийлж, ялав.Би бүхэл өдрийн турш доог тохуу болов.Хүн бүр намайг тохуурхах юм.

8 Учир нь би ярих болгондоо чангаар хашхирдаг.Би хүчирхийллийг болоод сүйрлийг тунхаглаж байна.Яагаад гэвэл ЭЗЭНий үг надад бүхэл өдрийн турш зэмлэл, доог тохуу болж байв.

9 Харин хэрэв би“Би Түүнийг дурсахгүй, Түүний нэрээр дахин ярихгүй” гэвэлэнэ нь миний сэтгэл зүрхэнд ясаар минь хаагдан хүрээлэгдсэн шатаж буй гал мэт болно.Би түүнийг дотроо хадгалахаас ядарч, би түүнийг тэсвэрлэж чадахгүй.

10 Учир нь “Тал бүрд аймшиг байна!Илчилцгээе. Түүнийг илчилцгээе!” гэж олны шивэгнэлдэхийг би сонсов.Миний бүх итгэмжит найз нөхөд миний унахыг харж,“Тэр мэхлүүлж магадгүй, тэгвэл бид түүнийг дийлж, түүнээс өшөөгөө авна” гэдэг.

11 Харин ЭЗЭН хүчит нэгэн мэт надтай хамт байна.Тийм учраас намайг хавчигчид бүдэрч, дийлэхгүй.Тэд унаснаасаа болж мартагдашгүй үүрдийн гутамшгаар бүрмөсөн ичгүүрт унах болно.

12 Гэлээ ч түмэн цэргийн ЭЗЭН, шударга нэгнийг сорьж,санаа бодол хийгээд зүрх сэтгэлийг хардаг Татэдэн дээр байх Өөрийн өшөө авалтыг надад харуулаач.Учир нь Танд би хэргээ даатгасан билээ.