Иеремиа 22:3-9 АБ2004

3 ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэж, дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар. Мөн харь хүн, өнчин, эсвэл бэлэвсэн хүнтэй буруугаар бүү хандаж, бүү хүчирхийл. Энэ газарт гэмгүй цусыг бүү урсга.

4 Учир нь хүмүүс та нар үнэхээр үүнийг үйлдвэл, Давидын байранд сэнтий дээр нь суун, тэрэг хөлөглөн, морьд унаж өөрөө, өөрийн зарц нар болон өөрийн хүмүүстэй хаад энэ гэрийн дааман хаалгаар орж ирэх болно.

5 Харин хэрэв та нар эдгээр үгсийг эс дагавал, энэ гэр балгас болно гэдгийг Би Өөрөөрөө тангараглаж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна»”.

6 Учир нь Иудагийн хааны гэрийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна.“Чи Надад Гилеад, Ливаны оргил юм.Гэлээ ч Би баттайгаар чамайг цөл мэт, оршин суугчгүй хотууд болгоно.

7 Учир нь тус бүр нь өөр өөрсдийн зэр зэвсэгтэй сүйтгэгчдийг Би чиний эсрэг тавина.Тэд чиний шилмэл хушнуудыг огтолж, гал уруу хаяна.

8 Олон үндэстнүүд энэ хотын хажуугаар өнгөрөх болно. Тэд нэг нэгэндээ «ЭЗЭН яагаад энэ агуу хотод энэ мэтийг үйлдэв?» гэцгээнэ.

9 Тэгээд тэд хариулахдаа «Учир нь тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий гэрээг орхиж, өөр бурхдад мөргөн, тэдэнд үйлчилсэн юм» гэх болно”.