Иеремиа 23:16-22 АБ2004

16 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.“Та нарт эш үзүүлж байгаа эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс.Тэд та нарыг хоосон дэмий юманд удирдаж байна.Тэд ЭЗЭНий амаас бус, өөрсдийн төсөөлсөн үзэгдлийг ярьдаг.

17 Намайг басамжилдаг хүмүүст тэд«ЭЗЭН “Та нар амар амгалан байх болно” гэж айлдав» гэж хэлсээр байдаг.Зүрхнийхээ гөжүүд байдлын дагуу явагч бүрд тэд «Та нар дээр гай гамшиг ирэхгүй» гэдэг.

18 Харин Түүний үгийг харж, сонсохын тулд хэн ЭЗЭНий зөвлөл дотор зогссон юм бэ?Хэн Түүний үгийг анхаарч, сонссон бэ?

19 Үзэгтүн, ЭЗЭНий шуурга буюу хуйлрах хар шуурга уур хилэнгээр гарчээ.Тэр нь хорон муугийн толгой дээр хуйлран эргэлдэнэ.

20 Тэрээр Өөрийн зүрхний зорилгуудыг биелүүлэн үйлдэхээс нааш ЭЗЭНий уур буцахгүй.Сүүлчийн өдрүүдэд та нар үүнийг тодорхой ойлгох болно.

21 Би эш үзүүлэгчдийг илгээгээгүй, гэвч тэд гүйдэг.Би тэдэнд яриагүй боловч тэд эш үзүүлэв.

22 Харин хэрэв тэд Миний зөвлөгөө дотор зогссон бол,тэд Миний үгсийг Миний ард түмэнд тунхаглаж,тэднийг бузар муу замаас нь болон үйлдлийнх нь бузар муугаас буцаан эргүүлэх байсан.