Иеремиа 23:18-24 АБ2004

18 Харин Түүний үгийг харж, сонсохын тулд хэн ЭЗЭНий зөвлөл дотор зогссон юм бэ?Хэн Түүний үгийг анхаарч, сонссон бэ?

19 Үзэгтүн, ЭЗЭНий шуурга буюу хуйлрах хар шуурга уур хилэнгээр гарчээ.Тэр нь хорон муугийн толгой дээр хуйлран эргэлдэнэ.

20 Тэрээр Өөрийн зүрхний зорилгуудыг биелүүлэн үйлдэхээс нааш ЭЗЭНий уур буцахгүй.Сүүлчийн өдрүүдэд та нар үүнийг тодорхой ойлгох болно.

21 Би эш үзүүлэгчдийг илгээгээгүй, гэвч тэд гүйдэг.Би тэдэнд яриагүй боловч тэд эш үзүүлэв.

22 Харин хэрэв тэд Миний зөвлөгөө дотор зогссон бол,тэд Миний үгсийг Миний ард түмэнд тунхаглаж,тэднийг бузар муу замаас нь болон үйлдлийнх нь бузар муугаас буцаан эргүүлэх байсан.

23 Би алс холын Бурхан биш,харин ойрхон байх Бурхан уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

24 “Би түүнийг харахгүйгээр хүн өөрийгөө хоргодох газар нууж чадах уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Би тэнгэрүүд болон газрыг дүүргэдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.