Иеремиа 23:7-13 АБ2004

7 ЭЗЭН тунхаглаж байна “Тийм учраас үзэгтүн, тэд «Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гаргасан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэхээ больж,

8 харин «Израилийн гэрийнхний үр удмыг хойд зүгийн нутгаас болон Миний тэднийг зайлуулсан бүх орнуудаас авчирч, удирдсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэх өдрүүд ирж байна. Тэгэхэд тэд өөрсдийн хөрсөн дээр амьдарна”.

9 Эш үзүүлэгчдийн тухайд,зүрх минь миний дотор эмтэрч,бүх яс минь чичирнэ.ЭЗЭНээс болон Түүний ариун үгсээс болж би согтуу хүн мэт,дарсанд дийлдсэн хүн мэт болов.

10 Учир нь энэ нутаг садар самууныг үйлдэгчдээр дүүрэв.Учир нь энэ нутаг хараалаас болж гашууддаг.Цөлийн бэлчээрүүд ганджээ.Тэдний зам бас бузар муу бөгөөд тэдний хүч чадал зөв бус юм.

11 “Учир нь эш үзүүлэгч, тахилчийн аль аль нь бузарлагдав.Өөрийн өргөөнд хүртэл Би тэдний хорон муу зүйлсийг оллоо” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

12 “Тийм учраас тэдний зам өөрсдөд нь халтиргаатай зам мэт байх болно.Тэд түнэр харанхуй уруу зайлуулагдаж, тийшээ унана.Учир нь Би тэдэн дээр гамшгийг буюу шийтгэлийнх нь жилийг авчирна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

13 “Үүнээс гадна, Самарийн эш үзүүлэгчдийн дунд Би эвгүй муухай зүйл харав.Тэд Баалаар эш үзүүлж, Миний ард түмэн болох Израилийг төөрүүлж байв.