Иеремиа 24:1-6 АБ2004

1 Вавилоны хаан Небухаднезар Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг, Иудагийн түшмэдийг, урчууд болон дархчуудын хамт Иерусалимаас олзлон авч, Вавилонд авчирсны дараа ЭЗЭН надад үзүүлэв. Үзэгтүн, ЭЗЭНий сүмийн өмнө хоёр сагс инжир байв!

2 Нэг сагсанд анх боловсорсон инжир мэт маш сайн инжир байв. Нөгөө сагсанд муудсан тул идэж болохгүй маш муу инжир байв.

3 Тэгтэл ЭЗЭН надад—Иеремиа, чи юу харж байна вэ? гэхэд би—Инжир, сайн инжир, маш сайн инжир болон муу, муудсан тул идэж болохгүй маш муу инжир гэв.

4 Тэгэхэд ЭЗЭНий үг над дээр ирж, айлдахдаа—

5 Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Эдгээр сайн инжиртэй адил Би энэ газраас халдеичуудын нутагт аваачсан Иудагийн олзлогдогсдыг Би үүнчлэн сайнд тооцно.

6 Учир нь Би сайны төлөө Өөрийн мэлмийг тэдэн дээр тогтоох бөгөөд Би тэднийг энэ нутаг уруу дахин авчирна. Би тэднийг барьж босгох бөгөөд унагахгүй, тэднийг тарьж суулгах бөгөөд зулгааж тастахгүй.