17 Тэгээд би ЭЗЭНий мутраас аягыг авч, ЭЗЭНий намайг илгээсэн бүх үндэстэнд түүнийг уулгав.
18 Иерусалим, Иудагийн хотуудад, түүний хаад болон түүний ноёдод уулгасан нь тэднийг энэ өдөрт мэт сүйрэл, айдас, харуусал болон хараал болгохын тулд юм.
19 Египетийн хаан Фараон, түүний зарц нар, түүний ноёд, болон түүний бүх ард түмэн,
20 харийн бүх хүмүүс, Уз нутгийн бүх хаад, филистчүүдийн нутгийн бүх хаад (Ашкелон, Газ, Екрон ба Ашдодын үлдэгсэд),
21 Едом, Моаб, болон Аммоны хөвгүүд,
22 Тирийн бүх хаад, Сидоны бүх хаад болон тэнгисээс цааш орших арлуудын хаад,
23 Дедан, Тема, Буз болон булангуудыг огтолдог хүмүүс,