Иеремиа 25:27-33 АБ2004

27 “Чи тэдэнд «Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Та нарын дунд Миний илгээх илдний улмаас ууж, согтууран, бөөлжиж, унаад, дахин бүү бос”» гэж хэл.

28 Хэрэв тэд чиний гараас аягыг уухаар авахаас татгалзвал, чи тэдэнд «Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар заавал уух ёстой!

29 Учир нь үзэгтүн, Миний нэрээр дуудагдах энэ газар Би гамшгийг авчирч эхэлсэн байтал та нар шийтгэлээс бүрмөсөн чөлөөлөгдөж чадна гэж үү? Та нар шийтгэлээс чөлөөлөгдөхгүй. Учир нь Би газар дэлхийн бүх оршин суугчдын эсрэг илдийг дуудаж байна” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлэгтүн.

30 Тийм учраас чи тэдний эсрэг эдгээр бүх үгсийг эш үзүүлж, чи тэдэнд хэлэхдээ«ЭЗЭН өндөр дээрээс архиран,Өөрийн ариун оршихуйгаас Өөрийн дууг гаргана.Тэрээр Өөрийн сүргийн эсрэг хүчтэйгээр архирна.Тэрээр газар дэлхийн бүх оршин суугчдын эсрэг усан үзмийг гишгэлдэг хүмүүсийн адил хашхирна.

31 ЭЗЭН үндэстнүүдтэй маргасан тул газар дэлхийн адагт хашхираан хүрчээ.Тэрээр бүх махан биесийг шүүнэ. Хорон муу хүмүүсийн хувьд,Тэрээр тэднийг илдэнд тушаажээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна”.

32 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.“Үзэгтүн, бузар муу нь үндэстнээс үндэстэн уруу явж,газар дэлхийн хамгийн алслагдсан хэсгээс агуу их шуурга хөдөлгөгдөж байна.

33 Тэр өдөр ЭЗЭНээр хядуулсан хүмүүс газар дэлхийн нэг адгаас нөгөөг хүртэл байна. Тэдний төлөө гашуудахгүй, тэднийг цуглуулахгүй, оршуулахгүй. Тэд газрын гадаргуу дээрх ялгадас мэт болно.