33 Тэр өдөр ЭЗЭНээр хядуулсан хүмүүс газар дэлхийн нэг адгаас нөгөөг хүртэл байна. Тэдний төлөө гашуудахгүй, тэднийг цуглуулахгүй, оршуулахгүй. Тэд газрын гадаргуу дээрх ялгадас мэт болно.
34 Уйлцгаа, хоньчид оо, та нар хашхир.Сүргийн эзэд ээ, та нар үнсэнд хөрвөө.Учир нь та нарын хядлагын болон таран бутралтын үе ирсэн бөгөөдта нар шилмэл сав шиг унана.
35 Хоньчдод зугтах газар,сүргийн эздэд хэлтрэх газар үгүй байх болно.
36 Хоньчдын хашхирах дуу,сүргийн эздийн уйлах дуу!Учир нь ЭЗЭН тэдний бэлчээрүүдийг устгаж байгаа бөгөөд
37 ЭЗЭНий ширүүн уур хилэнгийн улмаас амар амгалан сүргүүд дуугуй болгогдоно.
38 Тэрээр арслан мэт Өөрийн нууц газраа орхив.Учир нь дарангуйллын хатуу байдал болон Түүний ширүүн уур хилэнгээс болж айдас тэдний нутаг болжээ.