1 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын хаанчилсны эхэнд ЭЗЭНээс ийм үг ирж, айлдахдаа
2 “ЭЗЭН ингэж айлдаж байна. «ЭЗЭНий өргөөний хашаанд зогсож, ЭЗЭНий өргөөнд мөргөхөөр ирсэн Иудагийн бүх хотуудад хэлүүлэхээр Миний чамд тушаасан бүх үгсийг тэдэнд хэлэгтүн. Нэг ч үгийг бүү хас!
3 Тэд сонсоод, тэдний үйлсийн бузар муугаас болж тэдэнд үйлдэхээр Миний төлөвлөж байгаа гай гамшгаас Намайг харамсуулахаар хүн бүр өөрийн бузар муу замаасаа эргэж магадгүй» хэмээв.
4 Чи тэдэнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Та нарын өмнө Миний тогтоосон Миний хуульд алхахын тулд та нар Намайг сонсохгүй,
5 Би та нарт дахин дахин илгээсэн боловч та нарын сонсоогүй Миний зарц нар болох эш үзүүлэгчдийн үгсийг сонсохгүй бол,
6 Би энэ өргөөг Шило шиг, энэ хотыг ч Би газар дэлхийн бүх үндэстнүүдэд хараал болгоно”» гэж хэл”.