Иеремиа 26:13-19 АБ2004

13 Тийм учраас одоо өөрсдийн замууд болон үйлсээ засаж, өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дага. ЭЗЭН та нарын эсрэг зарласан золгүй явдлын талаар Өөрийн бодлоо өөрчилнө.

14 Харин миний хувьд, үзэгтүн, би та нарын гарт байна. Та нарын нүдэнд юу нь сайн, юу нь зөв болохыг надад үйлд.

15 Хэрэв та нар намайг албал, та нар өөрсөд дээрээ, энэ хот болон түүний оршин суугчид дээр гэмгүй цусыг авчрах болно гэдгийг л сайн мэдэгтүн. Учир нь үнэхээр та нарыг сонсож байхад эдгээр бүх үгсийг хэлүүлэхээр ЭЗЭН намайг та нар уруу илгээсэн билээ гэж хэлэв.

16 Тэгэхэд түшмэд болон бүх ард түмэн нь тахилч нар ба эш үзүүлэгчдэд хандан—Энэ хүнд үхэх ял өгөхгүй! Учир нь тэрээр бидний Бурхан ЭЗЭНий нэрээр бидэнд ярив гэж хэлжээ.

17 Дараа нь нутгийн ахмадуудын зарим нь босож, ард түмний бүх чуулганд хандан,—

18 Иудагийн хаан Хезекиагийн үед Морешетын Мика эш үзүүлэв. Тэрээр Иудагийн бүх хүмүүст ярин, “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдав.«Сион талбай мэт хагалагдаж,Иерусалим сүйрч,өргөөний уул ойн мөргөлийн өндөрлөгүүд адил болно»” гэсэн юм.

19 Иудагийн хаан Хезекиа болон бүх Иуда түүнийг алсан уу? Тэрээр ЭЗЭНээс эмээн, ЭЗЭНий тааллыг гуйсан бөгөөд ЭЗЭН тэдний эсрэг зарласан золгүй явдлын талаар Өөрийн бодлоо өөрчлөөгүй гэж үү? Харин бид өөрсдийнхөө эсрэг агуу том бузар муу зүйл үйлдэж байна гэж хэлэв.