Иеремиа 26:5-11 АБ2004

5 Би та нарт дахин дахин илгээсэн боловч та нарын сонсоогүй Миний зарц нар болох эш үзүүлэгчдийн үгсийг сонсохгүй бол,

6 Би энэ өргөөг Шило шиг, энэ хотыг ч Би газар дэлхийн бүх үндэстнүүдэд хараал болгоно”» гэж хэл”.

7 Тахилч нар, эш үзүүлэгчид болон бүх ард түмэн ЭЗЭНий өргөөнд Иеремиаг эдгээр үгсийг ярихыг сонсов.

8 Бүх ард түмэн, тахилч нар болон эш үзүүлэгчдэд яриулахаар ЭЗЭНий тушаасан бүгдийг Иеремиа ярьж дуусг ахад, бүх ард түмэн түүнийг барьж аван,—Чи үхэх ёстой!

9 Чи юунд “Энэ өргөө Шило шиг, энэ хот оршин суугчгүй, эзгүй болно” гэж хэлэн ЭЗЭНий нэрээр эш үзүүлэв?” гэцгээв. Бүх ард түмэн ЭЗЭНий өргөөнд Иеремиаг тойрон цугларав.

10 Иудагийн түшмэд эдгээр зүйлсийг сонсоод, хааны гэрээс ЭЗЭНий өргөө уруу очиж, ЭЗЭНий Шинэ Дааман Хаалганы орох үүдэнд сууцгаав.

11 Тэгтэл тахилч нар болон эш үзүүлэгчид нь түшмэд ба бүх ард түмэнд хандан—Энэ хүнд үхэх ял өг! Учир нь та нарыг сонсож байхад тэрээр энэ хотын эсрэг эш үзүүлсэн билээ гэцгээв.