Иеремиа 26:9-15 АБ2004

9 Чи юунд “Энэ өргөө Шило шиг, энэ хот оршин суугчгүй, эзгүй болно” гэж хэлэн ЭЗЭНий нэрээр эш үзүүлэв?” гэцгээв. Бүх ард түмэн ЭЗЭНий өргөөнд Иеремиаг тойрон цугларав.

10 Иудагийн түшмэд эдгээр зүйлсийг сонсоод, хааны гэрээс ЭЗЭНий өргөө уруу очиж, ЭЗЭНий Шинэ Дааман Хаалганы орох үүдэнд сууцгаав.

11 Тэгтэл тахилч нар болон эш үзүүлэгчид нь түшмэд ба бүх ард түмэнд хандан—Энэ хүнд үхэх ял өг! Учир нь та нарыг сонсож байхад тэрээр энэ хотын эсрэг эш үзүүлсэн билээ гэцгээв.

12 Тэгтэл Иеремиа бүх түшмэдэд болон бүх ард түмэнд ярин,—ЭЗЭН намайг энэ гэрийн эсрэг болон энэ хотын эсрэг та нарын сонссон бүх үгсийг эш үзүүлүүлэхээр илгээсэн юм.

13 Тийм учраас одоо өөрсдийн замууд болон үйлсээ засаж, өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг дага. ЭЗЭН та нарын эсрэг зарласан золгүй явдлын талаар Өөрийн бодлоо өөрчилнө.

14 Харин миний хувьд, үзэгтүн, би та нарын гарт байна. Та нарын нүдэнд юу нь сайн, юу нь зөв болохыг надад үйлд.

15 Хэрэв та нар намайг албал, та нар өөрсөд дээрээ, энэ хот болон түүний оршин суугчид дээр гэмгүй цусыг авчрах болно гэдгийг л сайн мэдэгтүн. Учир нь үнэхээр та нарыг сонсож байхад эдгээр бүх үгсийг хэлүүлэхээр ЭЗЭН намайг та нар уруу илгээсэн билээ гэж хэлэв.