1 Иудагийн хаан, Иосиагийн хүү Зедекиагийн хаанчилсны эхэнд ЭЗЭНээс Иеремиад энэ үг ирж, айлдав.
2 ЭЗЭН надад ингэж айлдаж байна. “Өөртөө дөнгөнүүд болон буулгуудыг хийж, хүзүүндээ өмсөөд,
3 Едомын хаан, Моабын хаан, Аммоны хөвгүүдийн хаан, Тирийн хаан болон Сидоны хаанд Иерусалим уруу Иудагийн хаан Зедекиа уруу ирдэг элч нараар хэл явуул.
4 Тэдэнд өөрсдийн эзэд уруу явахыг тушааж, «Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байгаа бөгөөд та нар өөрсдийн эздэд ингэж хэл.