1 Эдгээр нь Иерусалимаас цөллөгийн бусад ахмадууд, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимаас Вавилон уруу Небухаднезарын цөллөгт авч явсан бүх хүмүүст эш үзүүлэгч Иеремиагийн илгээсэн захидлын үгс юм.
2 (Энэ нь Иекониа хаан, эх хатан, ордны түшмэд, Иуда болон Иерусалимын ноёд, гар урчууд болон дархчуудыг Иерусалимаас одсоны дараа байв)
3 Шафаны хүү Еласа болон Хилкиагийн хүү Гемариагийн гараар илгээгдсэн бөгөөд Иудагийн хаан Зедекиа тэднийг Вавилон уруу Вавилоны хаан Небухаднезар уруу илгээн,
4 “Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН нь Иерусалимаас Вавилон уруу цөллөгт Миний илгээсэн бүх цөлөгдөгсдөд ингэж айлдаж байна.
5 «Байшингууд босгож, амьдар. Цэцэрлэгүүд тарьж, бүтээгдэхүүнийг нь ид.