Иеремиа 29:12-18 АБ2004

12 «Та нар Над уруу дуудаж, ирж, Над уруу залбирахад, Би та нарыг сонсоно.

13 Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно.

14 Би Та нарт олдоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстнүүд болон Миний та нарыг зайлуулсан бүх газруудаас цуглуулах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний та нарыг цөллөгт илгээсэн газраас Би та нарыг буцаан авчирна».

15 Та нар «ЭЗЭН бидэнд эш үзүүлэгчдийг Вавилонд босгов» гэж хэлсэн учраас буюу

16 Давидын сэнтийнд суудаг хаан болон энэ хотод амьдардаг бүх хүмүүс болох та нартай хамт цөллөгт яваагүй ах дүү нарын чинь талаар ЭЗЭН ингэж айлдаж байгаа учраас

17 түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би тэдний дээр илд, өлсгөлөн болон тахлыг илгээж байгаа бөгөөд Би тэднийг ялзарсан тул идэж болохгүй болсон хуваагдсан инжиртэй адил болгоно.

18 Би тэднийг илд, өлсгөлөн болон тахлаар мөшгөнө. Би тэднийг зайлуулсан бүх үндэстнүүдийн дунд хараал, аймшиг, харуусал болон зэмлэл байлгахын тулд Би тэднийг газар дэлхийн бүх хаанчлалуудад айдас болгоно.