Иеремиа 29:20-26 АБ2004

20 Тийм болохоор та нар, Иерусалимаас Вавилон уруу Миний явуулсан бүх цөлөгдөгсөд та нар ЭЗЭНий үгийг сонсогтун.

21 Миний нэрээр та нарт хуурамчаар эш үзүүлж байгаа Колаиагийн хүү Ахаб болон Маасеиагийн хүү Зедекиагийн талаар Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би тэднийг Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг та нарын нүдний өмнө алах болно.

22 Тэднээс болж Вавилонд байгаа Иудагаас ирсэн бүх цөлөгдөгсөд харааж, “ЭЗЭН та нарыг Вавилоны хаанаар галд шаруулсан Зедекиа болон Ахабтай адил болгог.

23 Учир нь тэд Израильд мунхгаар үйлдэж, хөршүүдийнхээ эхнэрүүдтэй садар самууныг үйлдэж, Миний тэдэнд тушаагаагүй үгсийг Миний нэрээр хуурамчаар ярьсан юм. Би бол мэдэгч Тэр бөгөөд гэрч билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна”.

24 Нехелам хүн Шемаиад чи ярин

25 “Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Иерусалим дахь бүх хүмүүст, Маасеиагийн хүү тахилч Зефаниад болон бүх тахилч нарт чи өөрийн нэрээр захидал илгээн,

26 ”ЭЗЭН чамайг тахилч Иехоиадагийн оронд ЭЗЭНий өргөөнд эш үзүүлдэг галзуу хүн бүрийн харгалзагч байхаар, түүнийг дөнгөөр ба төмөр хүзүүвчээр дөнгөлөхөөр тавьсан юм.