Иеремиа 29:23-29 АБ2004

23 Учир нь тэд Израильд мунхгаар үйлдэж, хөршүүдийнхээ эхнэрүүдтэй садар самууныг үйлдэж, Миний тэдэнд тушаагаагүй үгсийг Миний нэрээр хуурамчаар ярьсан юм. Би бол мэдэгч Тэр бөгөөд гэрч билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна”.

24 Нехелам хүн Шемаиад чи ярин

25 “Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Иерусалим дахь бүх хүмүүст, Маасеиагийн хүү тахилч Зефаниад болон бүх тахилч нарт чи өөрийн нэрээр захидал илгээн,

26 ”ЭЗЭН чамайг тахилч Иехоиадагийн оронд ЭЗЭНий өргөөнд эш үзүүлдэг галзуу хүн бүрийн харгалзагч байхаар, түүнийг дөнгөөр ба төмөр хүзүүвчээр дөнгөлөхөөр тавьсан юм.

27 Яагаад чи чамд эш үзүүлдэг Анатот хүн Иеремиаг буруушаасангүй вэ?

28 Учир нь тэр биднийг Вавилон уруу явуулан «Цөллөг удаан үргэлжилнэ. Гэрүүд барьж амьдар, мөн цэцэрлэгүүд тарьж, бүтээгдэхүүнийг нь ид» гэсэн”»” гэж хэл.

29 Тахилч Зефаниа энэ захидлыг эш үзүүлэгч Иеремиад уншив.