Иеремиа 29:3-9 АБ2004

3 Шафаны хүү Еласа болон Хилкиагийн хүү Гемариагийн гараар илгээгдсэн бөгөөд Иудагийн хаан Зедекиа тэднийг Вавилон уруу Вавилоны хаан Небухаднезар уруу илгээн,

4 “Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН нь Иерусалимаас Вавилон уруу цөллөгт Миний илгээсэн бүх цөлөгдөгсдөд ингэж айлдаж байна.

5 «Байшингууд босгож, амьдар. Цэцэрлэгүүд тарьж, бүтээгдэхүүнийг нь ид.

6 Эхнэрүүд авч, хөвгүүд ба охидын эцгүүд болж, тэд хөвгүүд, охидыг төрүүлэхээр хөвгүүддээ эхнэрүүд авч, охидоо нөхрүүдэд нь өг. Тэнд үржиж, бүү цөөр.

7 Миний та нарыг цөлж явуулсан хотод сайн сайхныг эрэлхийлж, түүний өмнөөс ЭЗЭНд залбир. Учир нь түүнийг сайн сайхан байхад та нар сайн сайхан байх болно».

8 Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нарын дунд байгаа та нарын эш үзүүлэгчид болон төлөгчдөөр өөрсдийгөө бүү мэхлүүл. Тэдний зүүдэлдэг зүүдүүдийг бүү сонс.

9 Учир нь тэд Миний нэрээр та нарт хуурмагаар эш үзүүлдэг. Би тэднийг илгээгээгүй билээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна.