1 “Хэрэв нөхөр нь эхнэрээсээ салж,эхнэр нь түүнээс явж, өөр хүнийх болбол нөхөр нь түүн дээр буцаж ирэх үү?Тэр нутаг бүрмөсөн бохирдохгүй гэж үү?Гэвч чи олон амрагтай янхан юм.Гэлээ ч чи Над уруу буцаж ирдэг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
2 “Өөрийн нүдээ зэлүүд өндөрлөгүүд уруу чиглүүлэн хар даа.Чи хаана хүчирхийлүүлээгүй вэ?Цөлд сууж буй Араб шиг чи тэднийг хүлээн замын хажуугаар сууж,энэ нутгийг өөрийн завхайрал ба өөрийн бузар булайгаар бузартуулав.
3 Тиймээс аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй.Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ.
4 Чи дөнгөж сая Над уруу хандахдаа«Эцэг минь, Та миний залуугийн найз.