Иеремиа 3:18-24 АБ2004

18 Тэр өдрүүдэд Иудагийн гэр Израилийн гэртэй хамт алхаж, тэд хамтдаа хойд зүгийн нутгаас та нарын эцэг өвгөдөд өв болгон Миний өгсөн нутагт ирэх болно”.

19 Тэгэхэд Би«Би та нарыг Өөрийн хүүхдүүдийн дунд байлган,үндэстнүүдийн хамгийн үзэсгэлэнтэй өв болох тааламжит нутгийг та нарт хэрхэн өгөх билээ!” гэв.Би “Чи намайг Миний Эцэг гэж дуудаж, Намайг дагахаас эргэж буцахгүй” гэж айлдав.

20 Эмэгтэй хүн амрагаа итгэл эвдэн орхидгийн адил,Израилийн гэр ээ, чи Надад итгэл эвдэн хандсан билээ гэж ЭЗЭН тунхаглаж байна.

21 Нүцгэн өндөрлөгүүд дээр дуу хоолой буюу Израилийн хөвгүүдийн гуйлт болон уйлах нь сонсогдож байна.Учир нь тэд замаасаа гажиж, ЭЗЭН Бурханаа мартсан юм.

22 “Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн.Би та нарын итгэлгүй байдлыг эдгээх болно”.Харагтун, Та бол бидний Бурхан ЭЗЭН тул бид Тан уруу ирдэг.

23 Үнэндээ толгод болон уулс дээрх үймээн хоосон юм.Үнэндээ Израилийн аврал нь бидний Бурхан ЭЗЭН дотор билээ.

24 Харин ичгүүрт зүйл бидний залуу үеэс бидний эцэг өвгөдийн хөдөлмөр болох үхэр, хонин сүрэг хийгээд хөвгүүд ба охидыг нь залгижээ.